ЗӨВ БИЧИХ ЕРӨНХИЙ ДҮРЭМ
- Эгшигт гийгүүлэгч аль тод сонстох талдаа заавал эгшигтэй бичигдэнэ. Эгшигт гийгүүлэгчид долоон үсэг ордог учир 7-ийн тэмдгээр тэмдэглэнэ. Эдгээр нь м, н, г, л, б, в, р хэмээх долоон үсэг юм. Жишээлбэл:
Монголын тал нутаг
- Заримдаг гийгүүлэгчийн дараа орсон заримдаг гийгүүлэгч заавал эгшигтэй бичигдэнэ.
Заримдаг гийгүүлэгчид 9 үсэг ордог учраас 9-ийн тоогоор тэмдэглэнэ. Үүнд ц, ж, з, с, д, т, ш, ч, х хэмээх 9 үсэг орно. Жишээлбэл:
нөхцөлийг, эзэд, боддог
3.Үйлт нэрийн -х /ирээдүй цагаар тодотгон холбох -х/ нөхцөл өмнөө заавал эгшигтэй бичигдэнэ. Жишээлбэл:
хэлэх, бодох, унших, гарахад, үзэхээр
4.Нэг доор 2 өөр эгшгийг хэлэхгүй ба бичихгүй. Жишээлбэл:
дэлхийгээс, ээжтэйгээ
ЗӨВ БИЧИХ ТОДОРХОЙ ДҮРЭМ
I. Эр /-ын/ эм үгийн /-ий/-г зөв бичих дүрэм
II. Гээгдэх эгшгийн дүрэм
III. Эгшиг гээгдэхгүй тохиолдлууд
IV. Зөөлний тэмдэг/ь/ и болох эсэх
V. Тусгаарлагч үсгийг хэрхэн хэрэглэх
VI. Балархай эгшгийн дүрэм
VII. Зарим залгаврыг зөв бичих дүрэм
VIII. Хамаатуулах "х"-г зөв бичих дүрэм
IX. Дараалан орсон 2 ба 3 гийгүүлэгчийн дүрэм
I. -ы, -ий -г зөв бичих дүрэм
1. Эр үгэнд "-ы"-ээр эхэлсэн нөхцөлийг залгана.
Эр үг гэдэг нь эр эгшиг орсон үг юм.
Эр эгшигт - а, -о, -у, -я, -ё, -ю/у/ үсгүүд орно.
Жишээлбэл: анхны, хоолны, улсын, яамны, юмыг, оёдлын
2. Эм үгэнд "-ий"-ээр эхэлсэн нөхцөлийг залгана.
Эм үг гэдэг нь эм эгшиг орсон үг юм.
Эм эгшигт - э, -ө, -ү, -е, -ю/ү/ үсгүүд орно.
Жишээлбэл: эхний, өвөөгийн, үеийн, Юүдэнгийн
3. Ж, Ч, Ш, Ь, И, Г-үсгүүдээр төгссөн бүх үгэнд "-ий" -ээр эхэлсэн нөхцөл залгана. Жишээлбэл:
багажийг, цоожийг, туужийг
сурагчийн, ачийг, жолоочийн
багшийн, ханшийг, хушийгморийг, говийн, толийг
салхийг, тархийг, горхийг
цагийн, байшингийн, нутгийн
II. Гээгдэх эгшгийн дүрэм
-
- Өмнөө балархай эгшигтэй гийгүүлэгчээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад эцсийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэнэ. эГ + ээ = эГээ э - богино эгшиг, ээ - урт эгшиг, Г-гийгүүлэгч Жишээлбэл: эгшиг + ийн = эгшгийн дүрэм + ээ = дүрмээ зураг + ийн = зургийн
- Богино эгшгээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад эцсийн богино эгшиг нь гээгдэнэ. э + ээ = э ээ
Жишээлбэл: арга + ыг = аргыг
сана + уул = сануул
олго + оод = олгоод
бодлого + ыг = бодлогыг
3. Өмнөө балархай эгшигтэй гийгүүлэгчээр төгссөн үгэнд гийгүүлэгчээр эхэлсэн
залгавар залгахад эцсийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэж, хоёр
гийгүүлэгчийн хооронд эгшийг жийрэглэнэ. эГ + ээ = эГээ
Жишээлбэл: дөрөв + н = дөрвөн
учир + л = учрал
бусад + д = бусдад
цэцэг + с = цэцгэс
III. Эгшиг гээгдэхгүй тохиолдлууд
Балархай эгшиг нь дараах тохиолдлуудад гээгдэхгүй. Энэ нь үндсэндээ гээгдэх эгшгийн эГ + ээ = эГээ энэхүү дүрмийг зөрчиж байгаа тохиолдлууд юм.
- Оноосон нэрийн балархай эгшгийг гээхгүй. Жишээлбэл: Баатар + ын = Баатарын Дэлгэр + ээс = Дэлгэрээс Орхон + ы = Орхоны
- Эгшигт гийгүүлэгч эгшиггүйд хүрвэл балархай эгшгийг нь гээхгүй. Жишээлбэл: шийдвэр + ийг = шийдвэрийг онцлог + оос = онцлогоос урлаг + ийн = урлагийн
- Заримдаг гийгүүлэгчийн дараа орсон заримдаг гийгүүлэгчийн балархай эгшгийг гээхгүй. Жишээлбэл: нөхцөл + ийн = нөхцөлийн сонссон + оо = сонссоноо ачтан + ыг = ачтаныг
- Үйлт нэрийн -х /ирээдүй цагаар тодотгон холбох нөхцөл/ -ийн өмнөх балархай эгшгийг гээхгүй. Жишээлбэл: бодох +оор = бодохоор нэмэх + ийг = нэмэхийг явах + аас = явахаас
- Ялгах эгшгийг гээхгүй. Жишээлбэл: ургац + аа = ургацаа үнэн +ийг = үнэнийг онгоц + оор = онгоцоор
- Ж, Ч, Ш-ээс бусад гийгүүлэгчийн дараа орсон и эгшгийг урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад гээхгүй. Жишээлбэл: тамир +ын охин + оос= охиноос тохир + оод = тохироод
- Галав, төлөв хэмээх үгсийн балйрхй эгшгийг гээхгүй. Жишээлбэл: галав + ын = галавын төлөв + ийн = төлөвийн
IV. Зөөлний тэмдэг/ь/ и болох эсэх
-
- Зөөлөрсөн эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд заридаг гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахайд зөөлний тэмдэг хэвээрээ байна. 7ь + 9 = 7ь9 Жишээлбэл: зорь + ж = зорьж тарь + сан = тарьсан хумь + жээ = хумьжээ
- Зөөлөрсөн эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд эгшигт гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахад зөөлний тэмдэг И болно. 7ь + 7 = 7и7 Жишээлбэл: зорь + но = зорино тарь + лаа = тарилаа хумь + в = хумив
- Зөөлөрсөн заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд заримдаг гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахад зөөлний тэмдэг И болно. 9ь + 9 = 9и9 Жишээлбэл: захь + дал = захидал ахь + ц = ахиц сахь + сугай= сахисугай
- Зөөлөрсөн заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд эгшигт гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахад зөөлний тэмдэг И болно. 9ь + 7 = 9и7 Жишээлбэл: захь + на = захина ахь + лаа = ахилаа сахь + в = сахив
- Зөөлөрсөн эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд үйлт нэрийн - х нөхцөлийг залгахад ь нь и үсэг болно. 7ь + х = 7их Жишээлбэл: зорь + х = зорих тарь + х = тарих хумь + х = хумих V. Тусгаарлагч үсгийг хэрхэн хэрэглэх
- Гийгүүлэгчээр төгссөн эр үгэнд Я, Ё- г залгахдаа хатуугийн тэмдэг/ъ/-ээр тусгаарлана. /эр үг/ Г + я/ ё = Гъя/ё Жишээлбэл: сур + я = суръя хамгаал + я = хамгаалъя бод + ё = бодъё
- Гийгүүлэгчээр төгссөн эм үгэнд Е- г залгахдаа зөөлний тэмдэг/ь/-ээр тусгаарлана. /эм үг/ Г + е = Гье Жишээлбэл: мэд + е = мэдье үнэл + е = үнэлье өрөвд + е = өрөвдье
- Эгшгээр төгссөн үгэнд я, е, ё -г шууд залгана. э + я/е/ё = шууд Жишээлбэл: уна + я = уная хоолло + ё = хооллоё хүргэ + е = хүргэе
- Зөөлний тэмдгээр төгссөн эр үгэнд я/ё - г шууд залгана. /эр үг/ь + я/ё = шууд харь +я = харья урь + я = урья сорь + ё = сорьё
- Я/ё - оор төгссөн үгэнд я/ё -г шууд залгана. я + я = яя ё + ё = ёё уя +я = уяя оё + ё = оёё хая + я = хаяя гоё + ё = гоёё